4.19.2010

Оюутан элсүүлэх журам

20.. оны .. сарын .. өдрийн

захирлын тушаалаар батлав.

“ДОН БОСКО” МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД

СУРАЛЦАГЧ ОЮУТАНГ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү суралцагч оюутанг элсүүлэх журам нь элсэгчдийн мэдлэгийн түвшин, техник сэтгэлгээ, төлөвшил, мэргэжил эзэмших чадвар, ажил хөдөлмөр эрхлэх сонирхол, зэргийг шалган элсүүлэхэд оршино.

1.2 Æóðìûã ìºðäºæ, õýðýãæ¿¿ëñíýýð ñóðãàëòûí ÿâöàä ñóðàëöàã÷äûí îëæ àâñàí ìýäëýã, ÷àäâàðûã áîäèòîéãîîð ¿íýëæ, ä¿ãíýõ áîëîìæèéã ñàéæðóóëàí, øàëãàëòûí ¿éë àæèëëàãààíä õºíäëºíãèéí õÿíàëòûã òîãòìîëæóóëàõ ¿íäýñ áîëíî.

1.3 Энэхүү журамд БСШУСайдын 2005 оны 12 сарын 23-ны өдрийн 422 тоот тушаалыг үнэдэслэл болгохын зэрэгцээ “Дон Боско” МСҮТ-ийн элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг боловсруулах, элсэлтийг зохион байгуулах ажлууд хамаарна.

1.4 Бîëîâñðîëûí àñóóäàë ýðõýëñýí òºðèéí çàõèðãààíû òºâ áàéãóóëëàãààñ тухайн хичээлийн жилд тогтоосон хяналтын тоог үндэслэн суралцагч оюутанг элсүүлнэ.

1.5 Суурь боловсрол эзэмшсэн суралцагчийг элсүүлэн авч 2.5-3 жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол эзэмшүүлнэ.

Хоёр: Элсэгчдэд тавигдах шаардлага

2.1 Тус МСҮТ-д элсэгчид нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.1 Суурь боловсрол эзэмшсэн

2.1.2 15-20 насны

2.1.3 Архи тамхи хэрэглэдэггүй

2.1.4 Гаж зуршилгүй

2.1.5 Дотуур байргүй тул хотод амьдрах нөхцөлөөр хангагдсан

2.1.6 Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан

2.2 Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

2.2.1 Хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээ

2.2.2 Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /хуулбар/

2.2.3 Цээж зураг 4 ширхэг

2.2.4 Элсэлтийн хураамж 2000 төг

2.2.5 Эцэг, эхийн регистрийн дугаар

2.3 Бүртгэлийг ажлын өдрүүдэд үдээс өмнө сургууль дээр хийнэ.

2.4 Элсэгчид нь заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэн элсэлтийн шалгалтанд орно.

2.5 Элсэгч нь өөрийн сонирхлоор сургуулиа болон мэргэжлээ сонгож элсэн суралцана

2.6 Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж элссэн тохиолдолд суралцах эрхийг хасна

Гурав: Элсэгчээс авах шалгалт

3.1 Элсэлтийн шалгалтыг 6, 7, 8 саруудад тус бүр 2 удаа авахаар зохион байгуулна

3.2 Элсэлтийн шалгалт 2 төрөл байна

3.2.1 Техник сэтгэлгээ шалгасан тест

3.2.2 Ерөнхий эрдмийн түвшин тогтоох тест

3.4 Элсэгчдийг регистрийн дугаараар тулгалт хийж шалгалт өгөх ангид оруулна.

3.5 Шалгалт нийт 120 минут үргэлжлэх ба 80 минутанд техникийн, 40 минут ерөнхий эрдмийн даалгаварыг хийж гүйцэтгэнэ.

3.6 Шалгалтыг харандаагаар гүйцэтгэнэ.

3.7 Шалгалтын хариу 1 хоногийн дараа гарна

3.8 Шалгалтанд авах 100% -иас элсэгч 60% авсан тохиолдолд тэнцсэн гэж үзнэ.

3.9 Шалгалтанд тэнцсэн суралцагч тус сургуульд суралцах баталгаа болгож 20 000 төг

төлөх ба хэрэв хичээлийн жил эхлэхэд суралцахгүй болсон тохиолдолд мөнгийг буцаан олгохгүй болно.

3.10 Шалгалтанд тэнцсэн боловч 20 000 төгрөг төлөөгүй тохиолдолд суралцах эрхийг

түтгэлзүүлж, дараагийн элсэгчийг элсүүлнэ.

3.11 Шалгалтанд тэнцсэн, урьдчилгаа мөнгө төлсөн элсэгчийн нэрийг самбарт гаргаж хадна.

Дөрөв: Элсэлтийн шалгалтын комисс түүний эрх, үүрэг

4.1 Сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс элсэлтийн шалгалтыг зохион байгуулна

4.2 Комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн багш, сургалтын менежер, нарийн бичиг орно.

4.3 Элсэлтийн шалгалтын материалыг комиссын гишүүд бэлтгэж сургуулийн захирал

баталгаажуулна

4.4 Элсэлтийн шалгалтын комисс дараах эрхтэй.

4.4.1 Элсэгч нь бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн гүйцэт авчраагүй тохиолдолд

шалгалтанд оруулахгүй байх

4.4.2 Шалгуулагч нь даалгавар гүйцэтгэх үедээ бусадтай ярих, эргэж харах,

үзэг харандаа дамжуулах, дохио зангаа хэрэглэх, хуулахыг завдах зэрэг

бусдад саад болсон тохиолдолд элсэлтийн шалгалтнаас хөөх

4.5 Элсэлтийн шалгалтын комисс дараах үүрэгтэй.

4.5.1 Элсэлтийн шалгалтын агуулгын стандартыг элсэгч хэрхэн хангаж байгаад

үнэлэлт дүгнэлт өгөх

4.5.2 Элсэлтийн шалгалтыг зөв, шударга, хариуцлагатай зохион байгуулах

4.5.3 Материал засах ажиллагаанд элсэлтийн комисс хяналт тавих

4.6 Шалгалтанд тэнцсэн суралцагчийн эрүүл мэндийг харгалзан элсэлтийн шалгалтын комисс хэлэлцэн анги хуваарилж болно.

Тав: Суралцагч элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх

5.1 Элсэгч нь элсэлтийн шалгалтын явц, зохион байгуулалттай холбоотой өргөдөл, гомдлоо элсэлтийн шалгалтын комиссын даргад тухайн өдөрт нь багтаан бичгээр тавьж асуудлыг шийдвэрлүүлнэ.

5.2 Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэнтэй холбогдох хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

Зургаа: Суралцах, суралцуулдах тухай гэрээ

6.1 Хичээл эхлэхээс өмнө элсэгч, эцэг эх асран хамгаалагч, сургуулийн хамтын ажиллагааг баталгаажуулсан гурвалсан гэрээ хийнэ.

6.2 Гэрээг дараах дарааллын дагуу хийнэ.

6.2.1 Сургалтын менежерүүд

6.2.2 Сургалтын албаны дарга

6.2.3 Санхүүгийн алба

6.2.4 Сургуулийн захирал

6.3 Гэрээ хийхдээ элсэгч, эцэг эх асран хамгаалагчийн хамт ирнэ.

6.4 Гэрээ хийгээгүй оюутан хичээлд суух эрхгүй

Долоо: Дадлагын материалын зардал түүнийг төлөх

7.1 Нэг хичээлийн жилийн дадлагын материалын зардал анги бүр харилцан адилгүй

байна

7.1.1 Зөөлөн эдлэлийн оёдол – эсгүүр 200. 000

7.1.2 Барилгын өргөн мэргэжил 200. 000

7.1.3 Гагнуурчин 250. 000

7.1.4 Автомашины мотор засварчин 250. 000

7.1.5 Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан 200. 000

7.2 Гэрээ хийсний дараа хичээл эхлэхийн өмнө дараах мөнгөн төлбөрийг төлсөн байна

7.2.1 Дадлагын материалын зардлын урьдчилгаа 80.000 төгрөг төлөх ба уг

баримтын дагуу суралцах эрх олгогдоно. Жилийн гүйцэтгэлийг эцсийн

хугацааг 3 сарын 31-наар дуусгавар болгоно.

7.2.2 Эрүүл мэндийн даатгал

7.2.3 Оюутны үнэмлэх

7.3 Дадлагын материалын зардлыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд шалгалтанд орох

эрхийг хасах буюу тухайн хичээлийн жилд төгсөхгүй болно.