10.01.2001

Хаяг, утас

  • Сургуулийн нэр: “Дон Боско” Мэргэжлийн Сургалт – Үйлдвэрлэлийн Төв

  • Сургуулийн хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13-р хороо Нарны зам 137, 137/1, 137/2

  • Улаанбаатар, төв шуудан, - Ш/х-694

  • Утас: 460963, 460965

  • Факс: /976-11/ 460964



9.01.2001

Сургуулийн лого




Уриа: “Бид амьдралд бэлтгэж байна”


Сургууль нь өөрийн гэсэн албан ёсны эмблем, уриатай байна.


  • Монгол гэр нь тус төвийг Монголын залуу үеийнхэнийхээ төлөө зориулагдсаныг илэрхийлнэ.

  • Дон Боскогийн хөрөг зураг нь залууст боловсрол олгох, тэдэнд сурах сонирхо төлөвшүүлэх арга замыг илэрхийлнэ.

  • Дэлгэсэн гарын алга нь мэргэжлийн ур чадвар болон дадал хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэхийг илэрхийлнэ.

  • Гадуур хүрээлсэн дүрс нь техникийн болоод мэргэжлийн харилцаа холбоо тасралтгүй үргэлжилнэ гэдгийг бэлэгдэнэ.

  • Бид амьдралд бэлтгэж байна” гэсэн уриа нь үнэнч шударга иргэд, хариуцлагатай гэр бүлийн гишүүдийн бэлтгэх тус төвийн зорилгыг давхар илтгэнэ.

    Товч танилцуулга

    1. “ДОН БОСКО” МСҮТ-ийн түүхэн хөгжлийн тойм

    1853 онд анхны мэргэжлийн сургууль Италийн Тюрин хотод нээгджээ. Эдүгээ дэлхийн олон оронд “Дон Боско” -ийн салбар сургуулиуд үйл ажиллагаагаа явуулсаар байна.

    Дон Боско Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төв нь Монгол улсад суугаа Ватиканы төлөөлөгчийн газрын санаачлагаар 2001 онд байгуулагдсан. “Дон Боско” МСҮТ нь Баянзүрх дүүргийн 13хороонд байрладаг бөгөөд Дон Боскогийн салешнуудын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг боловсролын байгууллага юм. Тус сургууль нь Дон Боско хэмээх /Итали гаралтай/ 1800-аад оны агуу сурган хүмүүжүүлэгчийн санаачлагаар байгуулагдсан, дэлхийн 130 гаруй оронд салбартай “Дон Боско” сургуулийн Монгол дахь салбар сургууль юм. 2003 оноос Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яамны Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газрын даргын 692 тоот гэрчилгээний дагуу сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсээр байна.

            1. ДБМСҮТ-ийн хөгжлийн стратеги, чиглэл

    Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд өрсөлдөх, хөрвөх чадвар бүхий, хүмүүнлэг ардчилсан нийгмийн харилцаанд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх нийгмийн үйлчилгээний орчин бүрдүүлж, иргэдэд үйлчлэн ажиллаж байна. “Бид амьдралд бэлтгэж байна” уриан дор хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, хувь хүний чадамжинд суурилсан, мэдээллийн технологид тулгуурлан, мэргэжлийн боловсрол олгох зорилготой.

    Бидний мөн чанар:

    • Бид Дон Боскогийн боловсролын арга барилд итгэдэг.

    • Бид үлгэр жишээч, үйлдвэрлэлийн тэргүүлэгчид байна гэдэгтээ итгэдэг.

    • Бид өсөлт дэвшилтэнд итгэдэг.

    • Бид өөрчлөлт шинэчлэл, чанарт итгэдэг.


            1. Барилга байгууламж, материаллаг нөөц

    “Дон Боско” МСҮТ нь 500 суралцагчийн зориулалттай хичээлийн 2 байр, орчин үеийн жишигт хүрэхүйц тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 5 дадлагын газар, 12 танхим, сүүлийн үеийн барилга, архитектурын шийдлээр хийгдсэн спорт, урлагийн цогцолбортойгоор сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирлээ.


    Сургуулийн барилгын

    нэр

    Ашиглалтад орсон хугацаа

    Хэмжээ

    /м.Кв/

    Барилгын бүтэц

    Хичээлийн урд байр

    2001

    339.24

    Мужаан, Оёдол, компьютерын лаборатори, оёдлын жижиг цех, онолын 4 танхим

    Хичээлийн хойд байр

    2005


    Захиргааны алба, номын сан, сантехник-гагнуур, авто механик, албан хэргийн ажилтны ангийн дадлагын газар, онолын 6 танхим.



    1066

    Спорт, урлагын цогцолбор

    2008


    Спорт, урлагийн заал, багш нарын өрөө, захиргааны алба.

    Тус төв нь сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон дадлагын газруудтай бөгөөд нийт 100 гаруй компьютертой 2 лаборатори, 50 хүний суудалтай тохилог номын сан, ахуйн нөхцөлд анхаарч давхар бүрд душьтэй, сургуулийн гадна талбайд хөлбөмбөг, сагсны талбай зэрэг суралцагчдыг сурч боловсроход нь бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.