Уриа: “Бид амьдралд бэлтгэж байна”
Сургууль нь өөрийн гэсэн албан ёсны эмблем, уриатай байна.
Монгол гэр нь тус төвийг Монголын залуу үеийнхэнийхээ төлөө зориулагдсаныг илэрхийлнэ.
Дон Боскогийн хөрөг зураг нь залууст боловсрол олгох, тэдэнд сурах сонирхо төлөвшүүлэх арга замыг илэрхийлнэ.
Дэлгэсэн гарын алга нь мэргэжлийн ур чадвар болон дадал хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэхийг илэрхийлнэ.
Гадуур хүрээлсэн дүрс нь техникийн болоод мэргэжлийн харилцаа холбоо тасралтгүй үргэлжилнэ гэдгийг бэлэгдэнэ.
“Бид амьдралд бэлтгэж байна” гэсэн уриа нь үнэнч шударга иргэд, хариуцлагатай гэр бүлийн гишүүдийн бэлтгэх тус төвийн зорилгыг давхар илтгэнэ.
No comments:
Post a Comment