8.13.2010

ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ

Гурван талт гэрээ

"ДОН БОСКО” МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ – ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧ, СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, ЭЦЭГ ЭХТЭЙ /АСРАН ХАМГААЛАГЧ/ БАЙГУУЛАХ СУРАЛЦАХ, СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ


201...оны ...дугаар......сарын....-ны өдөр Улаанбаатар хот




Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү гэрээ нь “Дон Боско” Мэргэжлийн Сургалт – Үйлдвэрлэлийн Төвд оюутан суралцах, суралцуулах тухай хамтын ажиллагааг зохицуулах зорилготой бөгөөд сургалтын явцад гурван талт этгээдийн хүлээх эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлахад чиглэгдэнэ.

  2. Нэг талаас “Дон Боско” Мэргэжлийн Сургалт – Үйлдвэрлэлийн Төв /цаашид “сургууль” гэх/ - ийг төлөөлж сургуулийн ерөнхий захирал........................, нөгөө талаас суралцагчийг /цаашид “суралцагч” гэх/ төлөөлж ….....................Аймаг/ хотын ….........................Сум/ дүүргийн …...................харъяат ….............. овогтой …........................... нь элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсаныг үндэс болгон тус МСҮТ – д мэргэжлийн боловсро эзэмших, суралцах – суралцуулах үйл ажиллагааг баталгаажуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулна. Энэхүү гэрээг хийхэд суралцагчийн хамтаар түүний эцэг, эх, асран хамгаалагч заавал байлцана.

Хоёр. Сургуулийн эрх үүрэг, хариуцлага

  1. Суралцагч мэргэжлийн боловсролын агуулгыг эзэмших чадваргүй болох нь сургалтын явцад тогтоогдсон, хангалтгүй суралцсан, гэмт хэрэг үйлдсэн, эсвэ эрх зүйн зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн, сургуулийн дотоод дэг журам, “Суралцагчийн ёс зүйн дүрэм” - ийг 2 болон түүнээс дээж удаа зөрчиж сахилгын арга хэмжээ авхуулсан тохиолдолд энэхүү гэрээг сургуулийн захиргааны санаачлагаар шууд цуцлах эрхтэй.

  2. Бүрэн дунд боловсролыг 2 жил, мэргэжлийн анхан шатны мэргэжлийн зэрэг …...................................... мэргэжлийг 2,5-3 жилийн хугацаанд эзэмшүүлнэ.

  3. Хичээлийн анги, танхим, дадлагын газар, номын сан, компьютер – мэдээллийн үйлчилгээ, спорт – урлагийн заал, ном, сурах бичгээр үйлчилнэ.

  4. Сургуулийн дүрэм, дотоод журам, “Суралцагчийн ёс зүйн дүрэм” - ийг танилцуулна.

  5. Хичээлийн хөтөлбөр, сургалтын талаарх мэдээллээр хангана.

Гурав. Суралцагчын эрх үүрэг, хариуцлага

  1. Суралцагч нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан эрх эдлэхээс гадна дараах эрхтэй.

  2. Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

  3. Тус сургуулийг амжилттай, дээд үнэлгээтэй төгссөн төгсөгчид нь ажлын байраар хангагдах эрхтэй.

  4. Элсэгч нь хичээл эхэлснээс 3 долоо хоногийн дотор тухайн анги дүүргэлтээс хамаарч мэргэжлийн ангиа солих эрхтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд анги солих боломжгүй. /энэ заалт зөвхөн 1 дүгээр курсийнхэнд хамааралтай болно./

  5. Суралцагч 1 улиралд 3 буюу түүнээс дээш хичээлд “F” буюу хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд дахин шалгалт өгч дүнгээ ахиулах эрхтэй бөгөөд хэрэв дахин хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн суралцагч цаашид суралцах боломжгүй болно. /жилийн чөлөө, сургуулиас хасах/

  6. Суралцагч нь оюутны хөтөлбөрийг бүрэн хангах үүрэгтэй бөгөөд энэ асуудлаар зөвхөн өөрйин төлөө гомдол гаргах, хүсэлт тавих эрхтэй.

  7. Суралцагч нь Боловсролын тухай хуулийн 45.2 – т зааснаас гадна дараах үүрэгтэй.

  8. Суралцагч нь сургууль дээр болон үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуй нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

  9. Тус сургуульд элсэгч нь бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх шаардлагатай ба сургуулиас зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх ёстой. Тус сургуулийн элсэгч ба суралцагчид нь энэ үүргийг заавал биелүүлнэ.

  10. Суралцагч нь Монгол Улсын хууль, тогтоомж хийгээд сургуулийн дүрэм, дотоод журам, “Суралцагчийн ёс зүйн дүрэм” болон бусад эрх зүйн актыг чанд мөрдөн биелүүлнэ.

  11. Суралцагч нь тус МСҮТ-д суралцах хугацаандаа жил бүр төрөөс хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдаж, энэхүү даатгалын үйлчилгээний хөлсийг засгийн газрын тогтоосон ханшаар сургуульд нэгдсэн журмаар тушаана. Энэ мөнгө нь суралцагчийн дадлагын материалын зардалд хамаарахгүй болно.

  12. Тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн, 1-р курст анхлан суралцагч нь цаашид суралцах эсэхээ баталгаажуулж 20,000 төгрөгийг санхүүгийн албанд тушаана. Энэ мөнгө нь суралцагчийн дадлагын материалын зардалд багтсан болно. Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө гэрээ хийхдээ дадлагын материалын зардлын урьдчилгаа болгож санхүүгийн албанд 80,000 төгрөгийг тушаасан байна.

  13. 2,3-р курст дэвшин орох суралцагч нь шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө гэрээгээ сунгахдаа дадлагын материалын зардлын урьдчилгаа болгож санхүүгийн албанд 100,000 төгрөгийг тушаасан байна.

  14. Тухайн хичээлийн жилийн суралцагчийн дадлагын материалын зардлыг төлж дуусгах эцсийн хугацааг 03 сарын 31-ээр дуусгавар болгоно. Суралцагч нь дадлагын материалын зардлаа сар, улиралд хэдэн мянгаар болон, хэрхэн яаж хийх тухайгаа санхүүгийн албатай гэрээ хийнэ. Гэрээнд заасан хугацаандаа дадлагын материалын зардлаа тушааж дуусгана.

  15. Суралцагчийг дадлагын материалын зардлаа гүйцэд төлөөгүй гэх шалтгаанаар сургуулиас хасахгүй боловч суралцагчдад олгох мэргэжлийн боловсролын үнэмлэхийг дээрх зардлыг гүйцэд төлж дуустал сургууль хадгалах болно.

  16. Сургалтын явцад өөрийн хүсэлтээр сургуулиас шилжих, бүр мөсөн гарах, хичээлийн хөтөлбөрийг бүрэн хангаагүй шалтгаанаар сурлага, сахилга батаар хасагдах, эрүүгийн гэмт хэрэг өдүүлсэн болох нь хуулийн байгууллагаар нотлогдсон, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж сургуулиас хасагдах тохиолдолд өмнө тушаасан дадлагын материалын зардлыг буцаан олгохгүй.

  17. Суралцагч нь сургууль дээрх болон үйлдвэрлэлийн дадлагыг заасан цаг, хугацаанд хийж дуусгах ёстой бөгөөд нийт цагийн алдагдал нь 15% - д хүрсэн тохиолдолд дадлагыг дахин хийж дуусгах ёстой.

  18. Суралцагч нь цэвэр нямбай, даруу төлөв, ёс зүйн дүрэмд заасны дагуу хувцаслах үүрэгтэй ба этгээд, гаж буруу, хүмүүжилгүй дүр төрхтэй / элдэв янзын шивээс хийлгэх, үс гэзгээ ургуулах, элдэв өнгөөр будуулах, чих цоолох гэх мэт/ байхыг хориглоно.

  19. Гэрээний дагуу дадлагын материалын зардлаа төлсөн, суралцагчийн үхэмлэхтэй /ID/ суралцагч нь шалгалтад орох эрхтэй.

  20. Суралцач нь сургуулийн удирдлага, багш, ажилтан, бусад суралцагч оюутнуудтайгаа ямагт хүндэтгэлтэй харьцана.

  21. Суралцагч нь сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр анги, танхим, дадлагын газарт ямар нэгэн эд зүйлс, багаж, материалыг авч орох, авч гарахыг хориглоно.

  22. Суралцагчдын ирцийг өдөр бүр бүртгэж, сарын эцэст нэгтгэж, мэдээллэнэ.

  23. Хүмүүжлийн хувьд “хангалтгүй” /P/ үнэлгээ улирал дарааллан авсан суралцагч нь цаашид суралцах боломжгүй.

  24. Шалтгаангүйгээр хичээл таслах, хичээл дээр унтах, хоцрох явдал гаргах ёсгүй. 5 удаагийн хичээл хоцролт нь 1 цаг тасалсантай тэнцэнэ. Нийт 15 өрдийн хичээл таслалттай бол суралцагч нь тус сургуульд суралцах эрхгүй болно.

Дөрөв. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх үүрэг, хариуцлага

  1. Эцэг эх, асран хамгаалагч нь тус сургуулийн үйл ажиллагаа болон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцах, түүнд хяналт тавих эрхтэй.

  2. Суралцагчдын хүмүүжил, хичээл сурлага, зан байдлын талаар үнэн зөв, бодитой мэдээлэл авах эрхтэй.

  3. Өөрсдийн санал хүсэлт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

  4. Суралцагчыг хичээл хийх, судлах орчин бүрдүүлэх үүрэгтэй.

  5. Сургуулийн захиргаанаас товлосон эцэг, эхийн хуралд сууж, суралцагчдын хичээл, сурлага, хүмүүжлийн байдалд байнга анхаарал, халамж тавих үүрэгтэй.

  6. Багш, сургуулийн захиргаатай холбоотой байж, хүүхдийнхээ хичээлийн бус цагаар хийж байгаа зүйлд анхаарал тавих үүрэгтэй.

  7. Суралцагчдын өглөө, өдрийн цай, хоол унааны мөнгийг хариуцна.

Тав. Бусад

  1. Суралцагч нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургуулийн захиргаатай энэхүү гэрээг заавал байгуулна. Гэрээ хийх хугацааг сургалтын албанаас товлоно.

  2. Гэрээ сунгаагүй суралцагчийг /2,3 курс/ хичээлд суухыг хатуу хориглоно. Гэрээ сунгагдаагүй үед хичээлд дур мэдэн сууж, сургуулийн дотоод журам “Суралцагчийн ёс зүйн дүрэм” болоод хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж биедээ хөнгөн, хүнд болоод хүндэвтэр гэмтэл авсан үед хариуцлагыг гэрээ байгуулагч тал буюу сургууль хүлээхгүй.

  3. Суралцагчийн ёс зүйн дүрэм” - ийг мэддэг, гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч зөрчсөн тохиолдолд “Суралцагчийн ёс зүйн дүрэм” - д заасны дагуу хариуцлага хүлээнэ.

  4. Харилцагч талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн уг гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзнэ.




Дон Боско” Мэргэжлийн Сургалт – Үйлдвэрлэлийн Төв

Хаяг: БЗД 13-р хороо, Нарны зам 137/1

Утас: 460963, 460965 Факс: 460964



Эцэг, эх, асран хамгаалагчийн нэр: ….............................................

Ажлын газар: …........................................................

Ажлын утас: ….........................................................

Гар утас: …...............................................................


Гэрээнд заасан бүхий л эрх, үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан

Суралцагч ….............................................................

Эцэг эх, асран хамгаалагч …...................................

Сургалтын менежер ….............................................

Сургалтын албаны дарга ….....................................

Санхүүгийн алба …..................................................

Сургуулийн захирал ….............................................

/баталгаажилт/


201..........оны …........ сар …........ өдөр

Дон Боско” МСҮТ – ийн захиргаа


1 comment:

  1. сайн байна уу ? асуух зүйл байна утсаа явуулаач

    ReplyDelete